Ардчилсан нам Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллана
Ардчилсан нам, Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгтэй санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгийг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Чимэдцэрэн нар гарын үсэг зурав. Мөн үйл ажиллагаанд Ардчилсан намын хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, ҮБХ-ны гишүүн Н.Болдбаатар нар оролцов.
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” “9+90+900” Эрчимт хөгжлийн төлөвлөгөө мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа салбарын судлаачид, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнхийн бүлэг зэрэг олон мэргэжлийн холбооны саналыг хүлээн авч, тусгасан.
Энэхүү гэрээгээр Ардчилсан нам Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон үндэсний хөтөлбөр, эмнэл зүйн заавар, журам, стандартуудыг өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Тухайлбал, Үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, нэн шаардлагатай болон түгээмэл эм, эмнэлгийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх,
Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, нас баралт болон эх, нярайн эндэгдлийг бууруулж, бүх нийтийн эрүүл мэндийн нэгдсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх,
Алсын зайн оношилгоо, үйлчилгээ (телемедицин)-г шинэ түвшинд гаргаж, хөгжүүлэх,
Иргэдийг эрүүл байлгах шинэчлэл хийхдээ өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэхэд болон эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад түлхүү анхаарч ажиллах чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа Ардчилсан намын зүгээс илэрхийллээ.
#Ардчилсан_нам
#Алдагдсан_8_жилийн_алдааг_засна