
"Эв нэгдлээс институт" уриан дор Ардчилсан намын үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн зүүн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр Хэнтий аймгаас эхэллээ. Хөтөлбөр болон Үндсэн дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэх үүргийг улс төрийн намууд хүлээгээд буй. Иймд Ардчилсан намын хувьд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан намын дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийг боловсруулжээ. Ийн зүүн бүст уг шинэчилсэн төслийг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг болох УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ардчилсан намын Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан газрын дарга Б.Батцэрэн, ҮБХ-ны гишүүн Батзаяа тэргүүтэй ажлын хэсэг ажиллаж байна. Хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн 160 гаруй гишүүд дэмжигчид оролцож, өөрсдийн санал бодлыг илэрхийлж байна.
Хэлэлцүүлгээр 21 аймаг, есөн дүүргийн нийт гишүүд дэмжигчид, иргэдийн санал бодлыг төсөлд тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлох юм.